“TheMongolz” ахлагчаа солиогүй, Techno4K багийн ахлагчийн суудалд сууж тоглож буй


“CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн “IEM Мельбурн” тэмцээн Австрали улсад эхэллээ. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд “The MongolZ” баг яг одоо эхний тоглолтоо АНУ-ын “Complexity” багийн эсрэг хийж байна.

Энэ тоглолтод багийн ахлагч “bLitz”-ийн суудалд “Techno4K” сууж тоглож байгаа юм. Үүнээс үүдэн “”The MongolZ” багийн ахлагчаар “Techno4K” сонгогдсон гэсэн мэдээлэл гараад буй боловч энэ нь албан ёсоор батлагдаагүй байна.

Тодруулбал, багийн ахлагчийн суудалд сууж тоглож байгаа гэдгийг тоглолтын үеэр The MongolZ багийн арын албаныхан “зүгээр байраа сольж суусан гэж” тайлбарлажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *