“Капитал” банк НДС-д 104.2 тэрбум төгрөгийн өр төлөхөөс 38.8 тэрбумыг нь барагдуулжээ


2019 онд “Капитал” банк дампуурч, Нийгмийн даатгалын санд 104.2 тэрбум төгрөгийн өр үүссэн. Учир нь тус банк дампуурахаас өмнө дээрх хөрөнгийг татаж аваагүйн улмаас салхинд хийссэн.

Тэгвэл шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн байдлаар “Капитал” банк 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас Нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол “Чингис хаан” банк 103.6 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 14.2 тэрбум төгрөгийг барагдуулж, 89.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар 2025 оныг “Даатгуулагчдыг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллахаар болжээ. Талууд “Капитал” болон “Чингис хаан” банкны өр болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах чиглэлээр төвлөрч ажиллах аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *