Майк буюу Ш.Энхийн-Од NCAA-ийн сагсан бөмбөгийн лигийн ирэх улиралд тоглох багаа сонгожээ. Тэрээр “South Carolina” их сургуулийн багт нэгдсэнээ албан ёсоор зарлаад байна.
Монголчууд сүүлийн үед NCAA-ийн сагсанбөмбөгийн лигийн тэмцээнд чих тавьдаг болсон. Учир нь энд монгол хүү тоглож буй. Шаравжамцын Энхийн-Од NCAA-ны нэгдүгээр дивизионд тоглосон Монголын анхны тамирчин билээ. Тэрээр өнгөрсөн улирал Ютагийн их сургуулийн “Utah utes” багт хүчин зүтгэсэн. Ингэхдээ түүний хувьд нэг тоглолтод 7,2 оноо, 3,4 самбар дунджилсан.
Майк NCAA-д гурван жил тоглохдоо нэг тоглолтод 6.9 оноо, 2.8 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дунджилж, чөлөөт шидэлтийн шугамаас 40.8 хувь шидэж, 70 гаруй хувьтай холбосон байна. Түүний хувьд нийтдээ 99 тоглолтод оролцож, 83 гараанд гарчээ. Эдгээр 99 тоглолтод оролцохдоо нэг тоглолтод дунджаар 23,5 минут талбайд тоглосон гэсэн статистик үзүүлэлттэй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар “Өмнөд Каролина”-гийн их сургуулийн багт Майкаас гадна Элиа Стронг, Коби Нокс, Крис Эссандоко, Мичи Жонсон Жр гэсэн таван тоглогч нэгдээд байна.