Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил 58 хувьтай байна


Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 2023 оноос он дамнан үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар талбай дээр дөрвөн байршилд туннелийн ажил, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дуусжээ.

Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөсөн. Гэвч авто замтай холбоотой шугам сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудлууд үүсэж байгаа бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран чөлөөлөлтийн ажлуудыг хийж байгаа аж.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой гэж үзээд буй. Тухайн авто зам нийт зургаан эгнээтэй. Явган хүний зам болон дугуйн замыг хамтад нь барих юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *