Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар Баянзүрхийн товчоо, Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 километр урт замыг барина хэмээн нийслэлийн зүгээс мэдэгдсэн. Ингээд уг замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж, замын ажлыг энэ сард эхлүүлнэ хэмээсэн.
Гэвч тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас тус хурдны замын тендерийг дахин зарлахаар болжээ.
Туулын хурдны замын төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгоно гэсэн билээ.