Монголын волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигт “Хасу мегастарс” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, лигийн аварга болсон солонгос дасгалжуулагч И Сон Гю улсынхаа лигийн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 7 тоглогчийн 1 болжээ. Тэрээр голын хаагчийн байрлалд шилдгээр нэрлэгдсэн байна.


Тэр Солонгосын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 2019 онд зодог тайлж, дасгалжуулагчийн карьераа эхлүүлжээ. Ингээд Солонгосын V лигийн “Kepco vixtorm” багийн дасгалжуулагчаар ажиллаж байв. “Хасу мегастарс” бол түүний дасгалжуулсан 2 дахь баг юм.