1200 сурагч сургуультай, 200 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо


Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан хороолол 1200 сурагчийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. “Оюутолгой” компанийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр барьсан тус сургууль, цэцэрлэгийн шинэ барилгыг өнөөдөр нээв.

6 дугаар сургууль, 33 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ийн ашиглалтад орж, сурах сурагч, хүүхдүүдээ бүртгэн, ажиллагсдаа бүрдүүлэн, сургалтын үйл ажиллагааг жигдрүүлжээ. Энэ хичээлийн жилд 33 дугаар цэцэрлэг 325 хүүхэд, 36 багш, ажилчин ажиллаж байна. Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль 1475 сурагч, 102 багш, ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *