26 настай эмэгтэй согтуугаар машин жолоодож, 3 машин мөргөжээ


Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 16:20 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 40-р хорооны замд согтуу жолооч зам, тээврийн осол гаргалаа” гэх мэдээлэл иржээ. 26 настай А согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцон, зогсоолд байрлуулсан гурван машиныг мөргөж, хохирол учруулсан байна. Түүний согтуурлын зэргийг шалгахад 3.75 бүхэл буюу согтолттой гарчээ. Тэр машин жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *