Говьсүмбэрийн Прокурорын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болжээ


Говьсүмбэр аймагт хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэн оршин суудаг. Тус аймгийн Прокурорын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагынхаа үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Duudlaga.mn” саит, сул хараатай иргэдэд зориулсан томруулдаг шилийг угтах хэсэгт байрлуулжээ. Байгууллагынхаа орц, гарцанд тусламжийн хонх тавьж, налуу зам гаргасан байна.

Түүнчлэн иргэдээс прокурорын байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг брайль үсэг, том кирил бичгээр бэлтгэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт байршуулж ажилласан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *