Хүн аварсан цагдаа Т.Цэнд-Аюушийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнажээ


Хүний амь аварсан цагдаа Т.Цэнд-Аюушийг ЦЕГ шагнасан байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа, дэд ахлагч Т.Цэнд-Аюуш өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд гараа гэмтээн, их хэмжээний цус алдаж байсан иргэнд анхан шатны тусламж үзүүлэн, хиймэл амьсгал хийн, амийг нь аварсан юм. Уг хүний ар гэрийнхэн Т.Цэнд-Аюуш цагдаад талархлаа илэрхийлэн, цахим хуудастаа энэ талаараа мэдээлэл оруулсан. 

Иймд түүнийг ЦЕГ-ын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа. Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан албан хаагчид олгодог юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *