The MongolZ баг MOUZ багт хожигдож, хэсгээс хоёрдугаар байраар гарлаа


1 сая ам.долларын шагналын сантай “CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн ESL-ийн “IEM Мelbourne” тэмцээн Австрали улсын Мэлбоурн хотод 16 багийн хооронд /2025.04.21-27/-ны өдрүүдэд явагдаж байна.

“The MongolZ” баг хэсгийн эхний хоёр тоглолтондоо ялж плэй-оффт шалгарсан бөгөөд өнөөдөр европын төлөөлөл MOUZ багтаа хэсгээс нэгдүгээр байраар гарах тоглолтыг хийж 2:0 (13:9, 13:7) харицаатайгаар хожигдож шөвгийн 8-с тоглолтоо үргэлжлүүлэх болж байна.

Шөвгийн 8-ын тоглолтууд баасан гарагт эхлэх бөгөөд тэд эхний тоглолтоо “Team Liquid”, “Natus Vicere” хоёрын багийн аль нэгтээ 18 цагт тоглох боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *