“Сэлэнгэ Бодонс” багтай гэрээ байгуулж, “М банк” Аренаг олон өдөр дүүргэж шуугиан тарьсан НБА-ын супер од Бүүгий хочит ДеМаркус Казинс Пуэрто Рико улсын “Метс де Гуайнабо” багтай гэрээ байгуулж, тус улсын лигт тоглохоор болжээ.
Түүний хувьд 2023 онд тус багтай гэрээ байгуулж тоглож байсан бөгөөд “Дуусгаагүй ажлаа дуусгахаар ирлээ” хэмээн өөрийн цахим хуудастаа бичээд байна. Тухайн онд “Метс де Гуайнабо” баг плэй офф, хагас шигшээд шалгарсан ч финалын шатанд мултарчээ.

“Mets de Guaynabo” баг нь Пуэрто Рикогийн Гуайнабо хотод төвтэй мэргэжлийн сагсан бөмбөгийн баг бөгөөд тус арлын сагсан бөмбөгийн дээд лиг болох Балонсесто Супериор Насионал (BSN)-д Зүүн дивизиондоо өрсөлддөг. Энэхүү баг нь 1978, 1980, 1981, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1993, 2021 онуудад финалд шалгарч байжээ.