Тамирчид хөлбөмбөгөө аврах гээд хуухай маажиж байна


Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-ны өдөр болно. Энэ удаагийн сонгуульд таван хүн нэрээ дэвшүүлж, материалаа илгээсэн.

Тэгвэл хөлбөмбөгийн нийт тамирчдыг төлөөлдөг Хөлбөмбөгийн тамирчдын холбоо удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болох гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийллээ.

Тамирчдын төлөөлөл: Монголын хөлбөмбөгийн холбоонд дотооддоо санхүүгийн хулгай гарсан. Энэ бүгдэд түр хороо шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Энэ шаардлагад одоог хүртэл хариу өгөөгүй. Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл улс төрөөс хараат байна. Хөлбөмбөгийн холбоо хэдхэн жилийн өмнө үзэгчдийн лигтэй, байгууллагаараа хүртэл ирээд тэмцээн үздэг соёлтой, хүүхэд залуус хөлбөмбөгөөр хичээллэдэг ид мандаж байлаа. Гэтэл улс төрийн хараат байдлаас болж энэ бүгд үгүй болсон. Улс төрөөс хараат бус байж цэвэр спортын менежментээр, зах зээлийнхээ зарчмаар явах бол өнөөдөр Сагсанбөмбөг адил байх байсан. Энэ сонгууль болох ёсгүй. Ц.Анандбазар гэж хүн нэрээ татсан ч энэ сонгууль болох ёсгүй. Мөрийн хөтөлбөрөөрөө, мэтгэлцээнтэй ёс журмын дагуу сонгуулиа явуулах ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *