“Шинэ Мөрөн” захын худалдаачдыг асарт оруулна


Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” захын худалдаачдыг тус аймгийн “Цэц санаа” ХХК , Орхон аймгийн “Тэнүүн төвөргөөн” ХХК хамтран, түр захаар хангахаар болжээ. Тус компаниуд асар барьж, “Шинэ Мөрөн”-гийн худалдаачдыг түрээсгүй оруулахаар болсон байна. Уг асар 30х10 метр хэмжээтэй. Олон улсын стандартад нийцсэн, хүний биед хоргүй, хүнд металл болон эвгүй үнэргүй, галд тэсвэртэй материалаар хийх юм байна. Газрын асуудлыг аймгийн удирдлагууд шийдэж өгвөл 5-р сарын 15 гэхэд асраа ажиллуулж эхлэх боломжтой аж.

“Шинэ Мөрөн” зах энэ сарын эхээр шатаж, худалдаачид ажлын байргүй болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *