Өмнөговь аймгийн 14 яруу найрагч, зохиолч хамтран, номын баяр-шинэ номын нээлтээ нэгдсэн байдлаар зохион байгууллаа. Тэд аймгийнхаа Төв номын сангийн нээлтэд зориулан, ийм үйл ажиллагаа зохион байгуулав.
Тус аймгийн Төв номын сангийн шинэ барилга 4-р сарын 23-нд үүдээ нээсэн юм. Дэлхийн номын сангийн стандартад нийцсэн, номын фондын өргөтгөл, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн шинэ барилгыг улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгөөр барьж, орон нутгийн төсвийн 2 тэрбум төгрөгөөр тохижуулжээ. Орчин үеийн уншигчдадаа зориулан, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж, орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авчээ.