Өнөөдөр Азийн аваргад манай улсын 5 бөх барилдана


Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод эхэллээ. Тэмцээнд 30 орны 295 жүдоч өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жинд манай улсаас 5 тамирчин зодоглоно.

Тодруулбал 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар барилдана. Манай улсаас нийт 18 тамирчин Азийн аваргад хүч үзэж буй бөгөөд Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар аваргаа хамгаалах юм.

ААШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн бөгөөд Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол өнгөрсөн жил гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр нар түрүүлж байв. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *