Энэ оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж, 260 сая төгрөгийн эд зүйлс алдагджээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шалгаж, алдагдсан эд зүйл, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулав.
Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


Тэд Замын-Үүд сумаас Улаанбаатарт ирсэн үедээ баригдсан байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэд 19-21 хүртэлх насны залуучууд байжээ.
Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүд хулгай хийх нь олширч байгаа тул худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.