Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 132 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Чанартай, аюулгүй, боломжийн үнэтэй эмээр өвчтөнүүдийг тасралтгүй хангах үүрэгтэй.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн дарга Л.Намхайноров:
1 эх үүсвэрийн худалдан авалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйличлгээ худалдан авах тухай хуульд 2024.06.05-нд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 36.1.2-т Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авах бол захиалагч нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно” гэж заасан. Үүгээр эрх зүйн орчин бүрдсэн. 2024.01.25-нд баталсан Засгийн газрын 42-р тогтоол, 2024 оны 6-р сард батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 1 эх үүсвэрийн худалдан авалтыг зааж өгсөн. Үүгээр гадаад эх үүсвэрээс шууд болон дамжуулан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах эрх зүйн орчин бүрдсэн. Засгийн газрын 2024 оны 42-р тогтоолд ямар эмийг яаж сонгохыг дэлгэхнгүй зааж өгсөн. Гол нь төрөөс эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулж буй төсвийг багасгах, чанарыг сайжруулах үндсэн зарчмаар энэ тогтоол батлагдсан.
1 эх үүсвэрээс худалдан авах эм, эмнэлгийн хэргслийг сонгохдоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, эмийн зардалд өндөр хувь эзэлдэг, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, тасалдах эрсдэлтэй эмийг 1 эх үүсвэрээс худалдан авахаар заасан. ЭМДС-гаас үнийг нь хөнгөлдөг 18 нэр төрлийн эмийг БНСУ-ын 4 үйлдвэрлэгчтэй хэлцэл хийж, үнэ тохироод, оруулж ирэн, ЭМДС-гийн хөнгөлөлттэй эм олгодог эмийн сангаар дамжуулан олгож байна.
Тухайлбал: Цус шингэлдэг эм 13.4 сая ширхгийг олгоход 16.4 тэрбум төгрөг ЭМДС-гаас зарцуулсан. 1 таблетик эмэнд 1221 төгрөгийн санхүүжилт олгосон. Бидний 1 эх үүсвэрээс худалдан авч, зах зээлд нийлүүлж буй “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрийн эмийн сангаар 512 төгрөгөөр борлуулж байна. Үүнийг 100 хувь орлуулж өгвөл 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой. Энэ эмийг ЭМДС-гаас 5-6 үйлдвэрийн сонголттойгоор олгож байгаа. Франц, Индонез, БНСУ, Германд үйлдвэрлэсэн эмээс сонгох боломжтой.
One response to “Л.Намхайноров: Цус шингэлдэг 13.4 сая ширхэг солонгос эмийн үнийг хөнгөлөхөд 16.4 тэрбум төгрөг зарцуулсан”
Нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно гэдэг чинь заавал аваа гэсэн үг биш. Ковид шиг онцгой нөхцөл байдал тохиолдвол хувийн хэвшил нь дийлэхгүй бол төр нь оролцож болно гэсэн зохицуулалт гэж ойлгож байгаа. Цус шингэлдэг эм үнэтэй хямд, европ, ази гээд ёстой сонголт сонголтоороо байна.