Манай улс 2010 онд иргэдээ 2.6 тэрбум төгрөгөөр дархлаажуулсан бол 2024 онд 23.3 тэрбум төгрөг болж, 9 дахин нэмэгджээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Товлолт дархлаажуулалтад хамрагдалтыг нэмэгдүүлж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгээр өвчилсөн хүний тоог бууруулсан байна” гэсэн зорилт дэвшүүлсэн юм. Товлолт дархлаажуулалтад хамрагдаж, 13 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхийг ЭМЯ ард иргэддээ уриалж байна.
Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг 2012 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулдаг. Энэ жилийн үйл ажиллагааг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.