Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна. Уг сонгуулиар хэн сонгогдохоос хамаарч Монголын хөл бөмбөгийн ирээдүй шийдэгдэх учиртай. Энэ сонгуулийн санал хураалт МҮХАҮТ-д болж буй. Гэхдээ энэ удаагийн сонгууль шударга бус болж байгаа гэж хөл бөмбөгийн тамирчид эсэргүүцэж хэвлэлийн хурал зарлаж байсан. Тэгвэл одоогоор хөл бөмбөгийн тамирчид энэ сонгуулийг шударгаар явуулахыг шаардаж танхимын гадаа тайвнаар жагсаж байгаа аж.
Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар, Хөл бөмбөгийн шүүгч С.Жаргал, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ нарын 5 хүн нэр дэвшсэн. Харин санал хураалтаас өмнө С.Жаргал, Ө.Алтай нар нэрээ татжээ. Ийнхүү Г.Гарьдмагнай, Н.Болор-Эрдэнэ, Ц.Анандбазар нар МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.
С.Жаргал: “Зөв шударга, эвийн төлөө өрсөлдсөн. Харамсалтай нь шударга биш байлаа. Нөхөн сонгуулиас нэрээ татаж, Б.Гарьдмагнайг дэмжиж байна.”
Ө.Алтай: “Би хоёр жилийн М.Болдод ялагдаж байсан. Хоёр жилийн дотор нөхөн сонгууль явагдаж байгаа нь та бүхний сонголт дутагдалтай байсныг илтгэж байна. Өмнөх сонгуульд хэн ч үг дугараагүй, Би нэрээ татаж Б.Гарьдмагнайг дэмжээсэй гэж хүсэж байна”