Хойд бүсийн анхдугаар хуралдаан Булган аймагт үргэлжилж байна. Уг анхдугаар хуралд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм.
ССАЖЗ-ын сайд Ч.Номин: Хойд бүс байгалийн нөөцөд суурилсан тусгай, сонирхолт, адал явдалт аялал жуулчлал болон үзэсгэлэнт байгалийн аялал жуулчлалаар хөгжих боломжтой гэж үзэж байгаа.
Монгол улс 2030 онд 2 сая жуулчин хүлээн авч, 4 тэрбум ам долларыг эдийн засагт төвлөрүүлнэ гэж үзэж байна. Үүний тулд Монгол Улсын хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд нийтдээ 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэхийн дан ганц Засгийн газраас гадна хувийн хэвшлүүд хамтран хийж хэрэгжүүлэх чухал. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын байгууллага, хувийн хэвшлүүдэд чиглэсэн бага хүүтэй урт хугацааны зээл өгөх тогтоолын төсөл орно.
Ингэснээр аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг нэмэгдүүлэх боломж бий болно гэж үзэж буй. Нөгөө талд төрөөс нислэгийн тоо нэмэгдүүлэх, визний нөхцөлийг хөнгөвчлөх, ялангуяа хойд бүсэд олон улсын шууд нислэг бий болгох маш чухал байна. Энэ утгаараа “Мөрөн” хотын онгоцны буудлыг 4С буюу олон улсын нисэх онгоцны буудал болгохоор Зам тээврийн яамтайгаа хамтраад уг ажлыг хийж хэрэгжүүлнэ. Ингэснээр орон нутагт шууд нислэг ирэх, орон нутгийн эдийн засагт шууд нөлөөлөлх боломж бий болно.
Энэ ажлын туршилт болгон ирэх тавдугаар сараас эхлэн БНСУ-аас нислэг хийхээр төлөвлөж байна.
One response to “Ч.Номин: Аялал жуулчлалын байгууллага, хувийн хэвшлүүдэд бага хүүтэй урт хугацааны зээл өгөх тогтоолын төслийг ЗГ-ын хуралдаанаар оруулна”
shaadag muu haltar har huduunii havtgai baliar shijgiin avgai dald or shunaliin tulam pizdaa tatvar tologch bidnii mongiig tsusalj hanaj tsaddaggui shulam gichii