Daesung Азийн аялан тоглолтоо Сөүлээс эхлүүлж, “Big Bang”-ийн гишүүд тайзан дээр дахин нэгдэв


“Big Bang” хамтлагийн гишүүн, дуучин Daesung соло аялан тоглолтоо Сөүлээс эхлүүллээ. Тэрээр 4 дүгээр сарын 26, 27-нд Сөүлийн олимпын парк дахь “Olympic Hall-д ‘DAESUNG 2025 ASIA TOUR: D’s WAVE IN SEOUL’ тоглолтоо эхлүүлж амжилттай өндөрлөлөө.

Тоглолтыг түүний саяхан гаргасан мини цомгийн “Universe” дуугаар нээсэн бол “Сүүлчийн охин”, “JUMP” зэрэг шинэ дуунуудаа дуулсан байна. Тоглолтод тусгай зочдыг оролцуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж чадлаа. 4 дүгээр сарын 26-нд “Big Bang” хамтлагийн гишүүн Тaeyang найзынхаа соло тоглолтод нэгдсэн бол 4 дүгээр сарын 27-нд Taeyang болон G-Dragon нар хамтдаа “Big Bang”-ийн “Home Sweet Home”, “Bang Bang Bang”, “Sober” зэрэг дуу дуулж, үзэгчдийг байлдан дагууллаа.

Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд болсон G-Dragon-ы бие даасан тоглолт дээр хамтдаа тоглосноос хойш 28 орчим хоногийн дараа Daesung-ийн бие даасан тоглолтоор “Big Bang” хамтлагийн гишүүд дахин нэгдлээ. Энэ нь Daesung-ийн анхны бие даасан тоглолт бөгөөд түүний хөгжмийн чадвар, тоглолтын тайзны найруулга хүлээлтээс давсан чанарыг өгсөн хэмээн шүтэн бишрэгчид нь сэтгэл хангалуун байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *