Гал түймрийн 70 хувь нь ил задгай асгасан үнс, нурам, тамхи, автомашины яндангаас үүдэлтэй байна


Ой,хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

Он гарснаар нийт 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Дээрх гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40,7 хувь, сүүлийн таван жилтэй харьцуулахад 38 хувиар өссөн байна. Одоогоор бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай асгасан гал, үнс нурам, тамхи чүдэнз, мөн авто машин техник хэрэгслийн яндан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Өчигдөр буюу /2025.04.28/ өдөр 5 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Яг одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, болон Зүүн бүрэн сумын гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *