Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Тэнгэр тайлал” ТББ, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын Спортын бүрэн дунд сургууль хамтран, “Хоггүй Монгол” аян зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд Шаамар сумын Ээж мод орчмын хог хаягдлыг цэвэрлэн, модонд уясан хадгийг тайлан авчээ. Үүгээр өнөө хаврын “Тэрбум мод” хөдөлгөөний мод тарих ажил тус аймагт эхэллээ.
