Цонхноос зүүгдэж байсан 29 настай залууг аюулгүй буулгажээ


Цонхноос зүүгдэж байсан 29 настай эрэгтэйг аюулгүй буулгасан тухай ОБЕГ мэдээллээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгэн байрны 7 дугаар давхраас хүн үсрэх гэж байгаа тухай дуудлагыг онцгой байдлын алба 4-р сарын 28-ны өдрийн 11:10 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг уг дуудлагаар очиход, иргэн М /29 настай, эрэгтэй/ 7 давхарт байх гэрийнхээ цонхноос зүүгдэж байсан аж. Түүнийг аврагчид аюулгүй буулгаж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэн, жижүүр эмчид нь хүлээлгэн өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *