Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо маргааш буюу 5-р сарын 1-ний 11:00-13:00 цагийн хооронд “Шударга хөдөлмөр-Шударга нийгмийн төлөө” жагсаал зохион байгуулна. Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр Сүхбаатарын талбайд хийх энэ тайван жагсаалд МҮЭХ-ны бүх салбар, орон нутаг дахь салбаруудын идэвхтэн сонгуультнууд оролцох юм байна. Шударга нийгмийг хүсдэг, хүний эрхийг дээдэлдэг, хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж яваа бүх хүнийг энэ жагсаалд оролцож болох аж.
“Шударга хөдөлмөр-Шударга нийгмийн төлөө” жагсаал болно
