21 дэх удаагийн “World kempo championship-2025” кемпогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 21-26-нд Португал улсад зохион байгуулагдав. 74 улсын 3000 гаруй тамирчид оролцож, 4 өдрийн турш авъяас ур чадвараараа өрсөлдлөө.

Монгол Улсын “Өмнөговь юлтимакс” холбооны 6 тамирчин Дэлхийн аварга болж, нийт 4 төрлөөр 24 медаль хүртжээ. Багийн дүнгээр 5 дугаар байр, тулааны төрлөөр 74 улсаас 1-р байрт шалгарч, цомын эзэд болсон байна.

Submission Knockdown MMA Kickbox төрөлд Монгол улсын “Өмнөговь Юлтимакс” холбооны холимог тулааны тамирчид оролцож, 6 алтан медаль, аваргын бүс, 9 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртлээ.