Дэлхийн хамгийн өндөр настай хүн 116 насандаа таалал төгслөө


Энэ оны эхээр дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч байсан Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас 116 насандаа таалал төгслөө.

Түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгийг АНУ-ын Геронтологийн судалгааны групп болон LongeviQuest байгууллагын зүгээс оны эхээр албан ёсоор тодруулж байсан юм.

Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас нь 1908 оны 6-р сарын 8-ны өдөр Бразилын өмнөд нутгийн нэгэн өнөр гэр бүлд төрж байсан бөгөөд өсвөр наснаасаа католик шашны үйл хэрэгт хүчин зүтгэж эхэлсэн ажээ.

Түүний 110 насны төрсөн өдрөөр саяхан таалал төгссөн Ромын Пап Францис хүндэтгэл үзүүлж байснаас гадна тэрээр 118 насандаа таалал төгссөн Люсил Рандоны дараа бичигддэг дэлхийн хамгийн өндөр настай гэлэнмаа байсан юм.

Хөл бөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч байсан Ина Канабарро Лукас өөрийнхөө өндөр насласан нууцыг католик шашны итгэл үнэмшилтэйгээ холбон тайлбарлаж байсан байна.

Ийнхүү Ина Канабарро Лукас тэнгэрт дэвшсэнээр дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Английн Сюррей хотын оршин суугч, 115 настай Этель Катерхам тодроод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *