Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро өөрийн трансжендер охин Айринаа бүх талаар дэмжиж буйгаа мэдэгджээ.
Роберт Де Ниро болон жүжигчин, загвар өмсөгч Туки Смит нарын хүү Аарон өөрийгөө трансжендер эмэгтэй хэмээн зарлаж, нэрээ Айрин болгон өөрчилж, өнгөрсөн жилээс эхлэн шилжилтийн үе нь эхэлсэн гэдгээ өнгөрсөн сард “Them” хэмээх ЛГБТК+ чиглэлийн мэдээ мэдээлэл нийтэлдэг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм.
Тэгвэл жүжигчин Роберт Де Ниро “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Аароныг өөрийн хүүгийн хувиар хайрлаж дэмжиж байсан, одоо би Айриныг өөрийн охины хувиар хайрлан дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр “энэ бол тийм ч шуугиад байхаар зүйл биш” гээд өөрийнхөө бүх хүүхдүүдэд ижилхэн хайртайгаа хэлжээ.
29 настай Айринд хувь хүний хувьд өөрийгөө хэн гэдгээ жинхэнээр нь нээхэд түүнд ЛГБТК эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Лаверне Кокс маш их нөлөө үзүүлсэн хэмээн ярьсан байна.
Өдгөө 81 настай жүжигчин Роберт Де Ниро өнгөрсөн хугацаанд Диана Эбботт, Туки Смит, Грейс Хайтауэр, Тиффани Чэн хэмээх дөрвөн эмэгтэйтэй хамт амьдарсан байдаг бөгөөд тэрээр нийт 7 хүүхэдтэй. Түүний хамгийн том охин нь 52 настай бол хамгийн бага охин нь 2 настай ажээ.