Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл алдагдалтай, хуримтлагдсан өртэй байгаа гэж тус спортын холбоо мэдээлэв. “Өр үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг баримттайгаар тогтоож, хөндлөнгийн аудит оруулах шаардлага үүссэн” хэмээн Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар үзжээ. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбоонд байгууллагын санхүүгийн тайлан, баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нээлттэй аудит оруулахаар болсон байна.
МХБХ-ны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ
