П.Батчулуун эмчийн гомдлыг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээр болжээ


Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өнөөдөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулуунд холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцлээ.

Түүний өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, УДШ-д хандан гомдол гаргасан юм. 

Шүүгдэгч П.Батчулуун Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хууран мэхэлж, хүний эд эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *