БНСУ-ын Сагсан бөмбөгийн дээд лигт тоглодог Монгол тамирчин Х.Болдсүх эх орондоо ирээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Түүний хувьд
БНСУ-ын шигшээ багийн тамирчин төдийгүй өнгөрсөн жилийн Солонгосын бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болсон билээ.
Х.Болдсүх 1998 оны зургадугаар сарын 9-нд Монгол Улсад төрсөн. Солонгос нэр нь И Ген Хе юм. БНСУ-д амьдарч эхэлснээсээ хойш “Сава” бага сургууль, “Палрёнг” дунд сургууль, “Масан” ахлах сургуулиудын сагсан бөмбөгийн багт тоглож байжээ.
Тэрээр “2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нь бүрдвэл Монгол улсынхаа нэрийн өмнөөс оролцоно. Давхар иргэншил авах талаар судалж байгаа” хэмээн хэлсэн байна.