Э.Ариунболд “Душанбе” их дуулгаас хүрэл медаль хүртлээ


2025 оны тав дахь Их дуулга ангиллын тэмцээн Тажиктстан улсын Душанбе хотод өнөөдөр эхэлсэн.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг жинд 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2023 оны “World Masters” тэмцээний мөнгөн медальт Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *