“Мандалын хурд -2025” төвийн бүсийн хурдан морины уралдаан болж байна


Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нарны хүлэг” морин спорт, уяачдын холбоо хамтран зохион байгуулж буй “Мандалын хурд -2025” төвийн бүсийн хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Үндэсний спортын дэмжих ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас хязаалан, шүдлэн, даага насны морьдыг байлжээ. Мөн энэ жилийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын бай шагналын 20 хувийг уралдаанч хүүхдэд шагнал болгон олгож буйгаараа онцлог юм.

Хязаалан нас
•Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Батчулууны Лхагвасүрэнгийн халтар
•Аман хүзүүд Хэнтий аймгийн Түнэн сумын уяач Түмэнжаргалын Эрдэнэжаргалын зээрд
•Гуравт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Цэвээндоржийн Мягмардоржийн халтар
•Дөрөвт Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Эрболдын Жамъянсүрэн хонгор
•Айргийн тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Төмөрийн Машбатын хээр халзан тус тус хурдаллаа.

Даага нас
•Түрүү магнайд Дундговь аймгийн Гурвансайхан сумын уяач Эрдэнэбилэгийн Хүчитбаатарын хээр
•Аман хүзүүд Хэнтий аймгийн Дадал сумын уяач Төмөрбаатарын Батжаргалын хар халзан
•Гуравт Завхан аймгийн Цагаан чулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хар
•Дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын Цэрэндоржийн Өнөр-Эрдэнийн хээр
•Айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнэбаатарын Баянсангийн хул халзан хурдалсан байна.

Шүдлэн нас
•Түрүү магнайд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач Ганболдын Баярын хүрэн халзан
•Аман хүзүүд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Батсайханы Батмөнхийн зээрд халзан
•Гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Дашнямын Итгэлийн сартай хонгор
•Дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Даваасүрэнгийн Мөнх-Эрдэнийн хээр
•Айргийн тавд Төв аймгийн Угтаал сумын уяач Батбаярын Нямсүрэнгийн бор халзан хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Сонгомол дунд нас
•Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Цээл сумын Аймгийн алдарт уяач Даваадоржийн Атартунгалагийн хонгор
•Аман хүзүүд Дундговь аймгийн Луус сумын уяач Лочинцэрэнгийн Батжаргалын халтар
•Гуравт Дундговь аймгийн Луус сумын Аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн халтар
•Дөрөвт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач Паламын Умааханы бор
•Айргийн тавд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Аймгийн алдарт уяач Батсүхийн Сайнбаярын хар тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *