Хан-Уул дүүрэгт гарсан галын тархалтыг зогсоожээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны задгайд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт 109-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, барьж байгаа барилгын нэгдүгээр давхарт шалны материал шатаж байжээ. Галын тархалтыг зогсоосон байна.


17:23 цагт уг галыг бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *