Хөлбөмбөгийн U17 насны охидын шигшээ баг эх орондоо ирлээ


Хөлбөмбөгийн 17 хүртэлх насны охидын шигшээ баг Саудын Арабын Даммам хотод зохион байгуулсан олон улсын нөхөрсөг тоглолтуудад амжилттай оролцож эх нутагтаа ирлээ.

Охидыхн шигшээ баг 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Саудын Арабын U-17 шигшээ багтай анхны тоглолтоо хийж, 0:6 харьцаатай хожигджээ.

Харин хоёр дахь тоглолт тавдугаар сарын 4-ний шөнө 00:00 цагт болж охидын баг илүү сайн зохион байгуулалт, хамгаалалтын ухаалаг тоглолт, багийн эв нэгдлийг харуулж чадсанаар 0:0 харьцаагаар тоглолтоо өндөрлүүлсэн байна.

Эдгээр нөхөрсөг тоглолтууд нь зөвхөн туршлага хуримтлуулах төдий биш, цаашид болох Азийн Хөлбөмбөгийн Холбооны (АХБХ) 17 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх, тамирчдын ур чадварыг сорьж, багийн тоглолтыг сайжруулахад чухал алхам боллоо гэдгийг МХБХ онцлов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *