С.Магнайсүрэнг Монгол улсын ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ


УИХ-ын төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын Ерөнхий аудиторыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу төсвийн байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг нэр дэвшүүлсэн.  

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүнээс 18 нь буюу 100 хувийн саналаар С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *