Онцгой байдлынханд зориулж, 16 давхар орон сууц бариулна


Онцгой байдлын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд өчигдөр /2025.05.07/ нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах “Эй Юу проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганчимэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Эй Юу проперти” ХХК Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт онцгой байдлын ажиллагсдад зориулан 16 давхар, 100 айлын орон сууц барьж эхлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *