ХХОАТ-ыг 1 хувь болгох тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ


ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох санаачилга бүхий хуулийн төслийг УИХ-ын 3 гишүүн боловсруулж, Засгийн газар болоод иргэдээс санал авч эхэлсэн байна. Тэд хуулийн төслөө D-Парламент цахим системд тавьж, иргэдийн саналыг авч байгаагаа мэдэгдэв. Хэрвээ уг хуультай холбоотой санал, шүүмжлэл байгаа бол үүнд идэвхтэй оролцохыг тэд уриаллаа.

Эргэн сануулахад иргэн О.Шинэгэрэл D-Парламент цахим системд ХХАОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох санал гаргасныг 7 хүрэхгүй хоногийн хугацаанд 100 мянган хүн дэмжсэн билээ. Нэгэнт парламентын босго давсан иргэн О.Шинэгэрэлийн саналыг Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Г.Очирбат нарын гишүүн дэмжиж, хуулийн төсөл болгон боловсруулж, парламентаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм.

,

One response to “ХХОАТ-ыг 1 хувь болгох тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *