Хөвсгөл аймгийн нутгаар өчигдөр цас орлоо. Мөрөн сумаас Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сум руу явах зам дагуух Цагаанбургас, Зүүнхоолой, Бумбат, Шивэртийн даваа цасанд хаагджээ. Өнөөдрөөс уг цас хайлж, шар усны үер буух, зам дээр халтиргаа үүсэх эрсдэлтэй байна.
Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн чухал шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, хувийн бэлтгэлийг хангах, бензин, шатахууны нөөцлөх, Малчид ойрын бэлчээрт малаа бэлчээх, тусгай хэрэгцээт иргэн, бага насны хүүхэд, өндөр настай иргэнийг малд явуулахгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа заавар зөвлөмж, мэдээ мэдээллийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.