III Чарльз, Камилла нар хаан ширээнд залрах ёслолын үеийн хөрөг зургаа ил болгов


Их Британийн эзэн хаан III Чарльз, хатан Камилла нар хаан ширээнд залрах ёслолын үеийн хөрөг зургаа мягмар гарагт Үндэсний Галлерейн төв танхимд нээж, олон нийтэд ил болгож танилцуулсан байна.

Чарльзыг хаан ширээнд суусны хоёр жилийн ойд зориулан ийнхүү хаан, хатан хоёрын албан ёсны төрийн шинэ хөрөг зургуудыг танилцууллаа.

III Чарльз хааны хөрөг зурагт түүнийг тэнгисийн цэргийн дүрэмт хувцсаа одон медалиуд, төрийн нөмрөгийн хамт өмссөнөөр, Камилла хатныг тухайн үед өмссөн даашинзтай нь дүрсэлсэн байна.

III Чарльз хааны хөргийг түүнтэй 40 гаруй жил нөхөрлөж буй зураач Петер Куфельд бүтээсэн бол Камилла хатны хөргийг зураач Пол С.Бенни урлажээ.

Хөргөө бүтээлгэхийн тулд Чарльз хаан П.Куфельдийн өмнө жил хагасын хугацаанд 5 удаа суусан бол Камилла хатан зураач Пол С.Беннигийн өмнө нийт 6 удаа суусан байна. 

Хаан, хатан хоёр өөрсдийн хөрөг зурагтаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэдний хөрөг зургуудыг ирэх 6-р сард Букингэмийн ордонд нүүлгэн шилжүүлэхээс өмнө Их Британийн үндэсний галлерейн төв танхимд байршуулж, олны хүртээл болгох ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *