Australian Smart school of Ulaanbaatar Сургуулийн зүгээс “Коала–2025” Англи хэлний олимпиадыг зохион байгуулах гэж байна. ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулах тус олимпиадын нийт шагналын сан 15 сая төгрөг буюу сурагчдын мэдлэг чадварыг өндрөөр үнэлэхээр төлөвлөжээ.
“Коала–2025” олимпиадыг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа бол цаашид жил бүр тогтмол зохион байгуулж цар хүрээгээ улам бүр үргэлжлүүлнэ гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байна.

Англи хэлний “Коала” олимпиадыг 9-11р ангийн сурагчид дунд зохион байгуулна
“Australian Smart School OF Ulaanbaatar” сургуулийн бизнес, хөгжил хариуцсан захирал Б.Баярмагнай: Сургууль маань албан ёсоор үүсгэн байгуулагдаад 2 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаандаа манай сургууль маань математик, англи хэл, IT гүнзгийрүүлсэн сургалттайгаар 500 орчим сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль ерөнхий 3 чиглэлээр гүнзгий гэж явдаг.

“Australian Smart School OF Ulaanbaatar” сургуулийн сургалтын менежер Н.Должинсүрэн: Олимпиадын зорилго бол багш, сурагчдын чадавхыг сорихоос гадна сурагчдын мэдлэгийг бодитойгоор үнэлэх байгаа. Нийт шагналын сан 15 сая төгрөг. Олимпиадын төрөл бол унших, бичих гэсэн хоёр төрлөөр нэмээд үгийн сан, хэл зүй, авиа зүй гэсэн хэсгээс бүрдэж байгаа.
“Коала” олимпиадын нийт шагналын сан 15 сая төгрөг
Англи хэлний “Коала-2025” олимпиад энэ сарын 10-ны өдөр 09 цагт эхэлнэ. Олимпиадын 1-р байрны шагналд батламж 8 сая төгрөг, 2-р байр батламж 4 сая төгрөг, 3-р байр батламж 2 сая төгрөг авах бол тусгай байр хоёр буюу тус бүр 500 мянган төгрөгөөр шагнагдах юм байна.