Боксчид Европын цуврал тэмцээнд өрсөлдөнө


Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цувралд тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, куба мэргэжилтэн Рубен Санчез болон дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нараас гадна олон улсын шүүгч Б.Болдбат ажиллах юм.

Харин тамирчдын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, М.Энхжаргал, 57 кг-д Э.Мичидмаа, эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, Г.Лундаа, 60 кг-д Д.Ганболд, Т.Энхтөр, 65 кг-д Э.Бат-Өлзий, Б.Мишээлт нар рингэнд гарна.

Манай тамирчдын оролцох эхний тэмцээн нь Польшийн Фелик Стам хотод болох олимпын оноо олгох Дэлхийн цом юм. Үүний дараа Германд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар Нидерландад олон улсын тэмцээнд өрсөлдөнө.

Харин тэдний өрсөлдөх сүүлийн тэмцээн нь Чехийн Усти Над Лабем хотод болох олимпын эрхийн оноо олгох дэлхийн чэлленж байх бөгөөд боксчид ирэх сарын 15-нд эх орондоо ирнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *