Улсын 1 болон 2-р төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран, 2008 оноос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгээд, эрүүл болсон хүмүүсийн дунд спортын наадам зохион байгуулж байна. Өнөө жилийн наадамд элэг, бөөр, үүдэл эс, шөрмөс шилжүүлэн суулгуулсан 300 орчим рецепент оролцож, спортын 8 төрөлд хурд хүч, авхааж самбаагаа сорилоо.
Спортын наадмыг IVCO дуслын шингэний үйлдвэр болон “DENK Pharma”, “Nescafe” ивээн тэтгэлээ.
Энэ наадам олон нийтэд эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн амьдралын чанар дээшилж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгааг харуулж, сурталчилдаг.
