Улаанбурхан өвчний улмаас 1 хүүхэд энджээ


Улаанбурхан өвчнөөс болж 4 сартай 1 хүүхэд нас баржээ. Уг өвчний товлолт дархлаажуулалтыг хүүхдийг 9 сар болоод ой 2 сартайд хийдэг бөгөөд өвчний тархалт өндөр байгаатай холбоотойгоор вакцины тун авах болоогүй нялх хүүхдүүд халдвар авах нь улам ихэссээр байна.

Тархалт нь улам бүр идэвхэжсээр байгаа Улаанбурхан өвчин нь томуутай хавсарвал өвчний явц маш хүндрэх эрсдэл байгааг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Тус өвчний нэмэлт дархлаажуулалтыг улс орон даяар өрнүүлсээр байгаа ч иргэд хүүхдээ хамруулах нь маш бага байгаа юм. Уг нь улаанбурхан өвчнөөс дархлаажуулалтаар дамжуулж 100 хувь сэргийлэх боломжтой өвчин билээ. Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 1756 бүртгэгдсэнээс 303 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Харин 254 нь гэрээр эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 1185 тохиолдол байгаа юм. Одоогийн байдлаар хавьтал болсон нийт 33237 тохиолдол бүртгэгджээ. Хэрэв улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй байхад томуугийн улирал эхэлж дэгдэлт эрчимжвэл нөхцөл байдал улам хүндэрч нас баралтын тоо ч нэмэгдэж байсан түүх байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *