Монголын анхны хиймэл оюун ухаан “Эгүнэ ai”-ийн үнэлгээ өсөж 38,5 сая ам доллар болжээ. Ингэснээр Монголын хамгийн өндөр үнэлгээтэй технологийн пламтформ болж байна.
“Эгүнэ AI”-ийг зохион бүтээснээрээ хиймэл оюун ухааны суурь загварыг бүтээсэн цөөхөн орны тоонд буюу 8 дахь орон болсон юм. Эгүнэ нь Монгол хэлээр чатлах, мэдээллийн хайгуул, бүтээмж нэмэх гээд олон талын үүрэг гүйцэтгэх боломжтой. Тус хиймэл оюуны ухааныг одоогийн байдлаар засгийн газрын мэдээлэл гомдол хүлээн авдаг 11-11 төвд ашиглаж байгаа мэдээлэл байна.