Монгол улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ


Хүний эрхийн дэд хорооноос сар бүр зохион байгуулдаг уулзалт “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд Төрийн ордонд өнөөдөр болно.

УИХ-аас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудынтай хамтарч ажиллах, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байхаар Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийдэг. 6 дахь удаагийн энэхүү уулзалтад “Хөөрхөн зүрх” ТББ-ын менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод үзүүлж буй нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын захирал Н.Арвинтариа “Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэл танилцуулна. Эдгээр илтгэлтэй холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд, Хүний эрхийн форумын гишүүн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *