Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 6 дахин өндөр байна. Онлайн покер, мөрийтэй тоглоом зэргээс болж, амьжиргааныхаа эх үүсвэрийг алдах эсвэл гэр бүл салалтаас болж амиа хорлох явдал түгээмэл болжээ. Амьдралынхаа утга учир болж байсан зүйлээ алдсан эрчүүд амиа хорлох оролдлого хийх хандлагатай гэнэ. Монгол эрчүүдийн амиа хорлолтын түвшин сүүлийн жилүүдэд огцом өссөөр Азид 2-рт эрэмбэлэгдэх болсон байна. Энэ нь өдөрт 1-2 эрэгтэй амиа хорлодог гэсэн үг юм.
Монгол Улс эрчүүдийн амиа хорлолтоор Азид 2-рт орох болжээ
