Онцгой байдлын албаны 14 алба хаагчийн гэрлэх ёслол боллоо. Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээ өглөө 09:00 цагт Сүхбаатарын талбайд дурсгалын зураг авалт, хүндэтгэлийн арга хэмжээгээр эхэлсэн юм. Онцгой байдлын Ерөнхий газраас алба хаагчдынхаа хуримыг нэгдсэн байдлаар хийдэг уламжлал тогтоод 10 дахь жилтэйгээ золгож байна.
Онцгойгийн 14 алба хаагч хуримлалаа
