АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Саудын Араб улсад хийсэн айлчлалын үеэрээ Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай лхагва гарагт уулзсан тухай Цагаан Ордноос мэдээллээ.
Эр Рияд хотноо явагдсан дээрх уулзалтад Саудын Арабын усгаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман байлцаж, мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан утсаар холбогдон оролцсон байна.
Энэхүү уулзалтын өмнөх өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Башар Ассадын дэглэмийг эсэргүүцэх зорилгоор Сири улсын эсрэг тавьсан АНУ-ын хоригийг цуцлахаа мэдэгдэж, хоёр улсын харилцааг сайжруулах хүслээ цухас илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр Трамп Сирийн түр ерөнхийлөгчид хандаж тус улсад томоохон, түүхэн бүтээн байгуулалт хийх гайхалтай боломж байгаа хэмээн хэлсэн байна. Тэдний уулзалт ердөө 37 минутын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Трамп түүнд бүх гадны террористуудад Сирийг орхин гарах шаардлага тавьж, Исламын Улс бүлэглэлийн үйл ажиллагаа дахин сэргэхээс урьдчилан сэргийлэхэд АНУ-д дэмжлэг туслалцаа үзүүлэхийн сацуу Израил улстай харилцаагаа хэвийн болгохыг уриалжээ.
Сирийн түр засгийн газрын гадаад хэргийн яамны зүгээс уулзалтын аль-Шарааг олон улсын хамтын нийгэмлэгт талархал илэрхийлж, Сири улс ирээдүйн хөгжил цэцэглэлтэд чиглэж байгаа гэдгээ тодотгосон болохыг мэдээлжээ.
Syria’s interim government has been rebuilding the nation after the fall of the Bashar al-Assad regime in December. The autocratic reign by two generations of the Assad family spanned more than half a century.
Өнгөрсөн оны 12-р сар хүртэл АНУ-ын зүгээс Аль-Каида бүлэглэлтэй холбоо сүлбээ бүхий Ахмед аль-Шараагийн толгойг 10 сая ам.доллараар үнэлж байсан бол ийнхүү хэдхэн сарын дараа АНУ-ын төрийн тэргүүн түүнтэй уулзсан нь итгэмээргүй үйл явдал байлаа хэмээн олон улсын ажиглагчид сэтгэгдлээ илэрхийлцгээж, хэвлэлүүд онцгойлон бичиж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Сирийн түр ерөнхийлөгчтэй хийсэн богино уулзалтын дараагаар “Ахмед аль-Шараад улс орноо удирдан авч явах боломж байна, АНУ-ын засаг захиргаа Сири улстай харилцаагаа хэвийн болгох боломж бололцоог судлаж байна” хэмээн хэлсэн байна. Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө явагдсан энэхүү уулзалтын дараа Д.Трамп Ойрхи Дорнодод хийж буй албан айлчлалынхаа дараагийн зогсоол болох Катар улсыг зорьсон байна.